Бизнесийн удирдлага

Эзэмших чадвар:

Бизнесийн удирлага зохион байгуулалт, ахисан түвшний эдйин засаг, бизнесийн салбарт тулгарч буй асуудлууд, чанарын менежментийн шинэчлэл, нийгмийн хэрэглээний өөрчлөлтөөс хамаарсан асуудлууд, хэрэглэгчийн болон байгууллагын сэтгэл зүйг удирдах, бизнесийн үйл ажиллагааг төлөвлөх, хянан зохицуулах мэдлэг, ур чадвар эзэмшинэ.

Мэргэших чиглэл:

Ахисан түвшний бизнесийн удирлага,  Бизнесийн бодлого, стратегийн менежмент, Хүний нөөцийн менежмент, Бүтээмжийн менежмент, Байгууллагын зан төлөв, Олон улсын бизнесийн стратеги, Эрсдэлийн менежмент, Бизнесийн бодлого стратегийн менежмент, Ахисан түвшний маркетингийн менежмент, Менежментийн шийдвэр гаргалтын тоон аргууд, Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа зэргээс сонгон мэргэшинэ.

 

Боловсролын удирлага

Эзэмших чадвар:

Боловсролын удирлагын онол, зарчим, тулгарч буй асуудлууд, боловсролын чанарын удирдлагын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэл, соёлын өөрчлөлтөөс хамаарсан асуудлууд, багш болон суралцагч, хүний нөөцийн нийгэм сэтгэл зүй, тэдгээрийг удирдах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулахад чиглэсэн удирдахуйн ухааны мэдлэг, ур чадвар эзэмшинэ.

Мэргэших чиглэл:

Боловсролын бодлого, тулгамдсан асуудлууд, Боловсролын чанарын үнэлгээ, Боловсролын удирлагын онол, арга зүй, Боловсролын эрх зүйн асуудал, Боловсролын байгууллагын менежмент, Сургалтын менежмент, Хүний нөөцийн менежмент, Боловсролын санхүү, эдийн засаг, Боловсролын социологи, Дээд боловсролын менежмент, Боловсролын удирдлагын судалгаа зэргээс сонгон мэргэшинэ.

 

Боловсрол судлал

Эзэмших чадвар:

Суралцахуйн онол зарчмуудыг багшлахуйн үйл ажиллагаанд хэрэглэх, суралцахад тулгардаг асуудал, шийдлүүдийг танин мэдэхүйн зүй тогтолд суурилж зохицуулах, суралцагчийн зан төлөв, тэдгээрийн онцлогийг оношлох, удирдах орчин үеийн арга зүй, аргачлалуудыг боловсруулах, шинжилгээ, үнэлгээ хийх мэдлэг, ур чадвар эзэмшинэ.

Мэргэших чиглэл:

Сургалтын хөтөлбөрийн онол, арга зүйн шинэ хандлага, Сургалтын арга зүйн үнэлгээ шинжилгээ, Харьцуулсан боловсрол судлал, Цахим сургалтын арга зүй, Боловсролын үнэлгээ, Сургалтын технологийн шинэчлэл, Багшлахуйн тулгамдсан асуудал, Суралцагчийн нийгэм, сэтгэл зүйн асуудал, Танин мэдэхүйн онол арга зүй, Боловсролын чанарын үнэлгээ, Бодлогын тулгамдсан асуудлууд зэргээс сонгон мэргэшинэ.