Нэвтрэх хэсэг Нэвтрэх

Англи хэлний улсын ХХ Олимпиад


Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яам, МУБИС-ийн НХУС-ийн ГХТ хамтран зохион байгуулж байгаа Англи хэлний улсын XX олимпиад 2015 оны 4 сарын 24 -26 -ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадын нээлтийн ажиллагаанд НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар оролцож амжилт хүсэж үг хэлэв. Олимпиадын дэд хорооны дарга ГХТ-ийн ахлах багш Д.Өлзийжаргал оролцогсдод Олимпиадыг явуулах талаар товч мэдээлэл өгөв.
Олимпиадад II шатны шалгаруулалтад амжилттай оролцсон нийслэлийн бүх дүүрэг, 21 аймгийг төлөөлсөн 9, 12-р ангийн сурагчид, багш нар оролцож, мэдлэг чадвараа сорилоо.Оролцогчдын амжилтаас дурьдвал : 12 ангийн стандарт түвшинд Т.Төгөлдөр алт, Б.Номин мөнгө, Э. Гантүшиг хүрэл медаль , 12 ангийн гүнзгий түвшинд Б. Санчир алт, Б. Эрдэнэ мөнгө, Б.Баттөгөлдөр хүрэл медаль, 9 ангийн стандарт түвшинд Г. Хүслэн алт, М. Сайхангомбо мөнгө,Б. Хувьзаяа хүрэл медаль, 9 ангийн гүнзгий түвшинд Б. Энхболд алт, Д. Хүслэн мөнгө, Б. Одмаа хүрэл медаль тус тус хүртлээ. Багш нарын төрөлд Ш. Хишигзаяа алт, Ю. Насантогтох мөнгө, О.Оюундарь хүрэл медаль тус тус хүртсэн байна.Олимпиадад амжилттай оролцсон нийт багш, сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! Мөн энэхүү олимпиадыг амжилттай зохион байгуулсан НХУС-ийн ГХТ-ийн багш нартаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье!

Мэдээ нэмсэн: Д.Өлзийжаргал Уншсан:1345