Нэвтрэх хэсэг Нэвтрэх

Орон нутагт нийгмийн ажлын боловсон хүчин бэлтгэж эхэлсний 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.


МУБИС-ийн Архангай Багшийн сургууль нь 2005 оноос нийгмийн ажилтан бэлтгэж эхэлсэн бөгөөд өдгөө 2015 оны 10 сард 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн хүрээнд "Салбарын нийгмийн ажлын үйлчилгээний өнөөгийн байдал, тэргүүн туршлага, цаашдын чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, багш оюутны бүтээлийн үзэсгэлэн, туршлага солилцох уулзалт зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.
2005 онд анхны ангиа хичээллүүлж эхэлснээс хойш нийт 232 нийгмийн ажлын мэргэжилтэн төгсөн тэдний 46,80 хувь нь мэргэжлээрээ дараах /ерөнхий боловсролын сургууль, халамж, баг хороо, ХГБХХ, эрүүл мэнд/ салбаруудад, 17,90 хувь нь төрийн бус байгууллагуудад, 12,8 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж, 22,30 хувь нь ажилгүй байна.
Орон нутагт нийгмийн ажилтан бэлтгэж эхэлснээр аймгийн болон элсэн суралцдаг төвийн болон баруун бүсийн аймгийн ЕБС-ууд, халамж, хүүхэд хамгааллын салбарууд мэргэшсэн нийгмийн ажилтантай болж үйлчилгээнд ахиц дэвшил гарсаар байна.


Мэдээ нэмсэн: Т.Чанцалдулам Уншсан:879