Нэвтрэх хэсэг Нэвтрэх

"Оролцоог бодит болгоё" өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.


Архангай аймгийн Багшийн сургуулийн Боловсрол судлалын тэнхимийн Нийгмийн ажлын багш оюутнууд “Флом” ОУБ-ын Архангай аймгийн салбар зөвлөлтэй 2011 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд энэ сард "Оролцоог бодит болгоё” чуулга уулзалтыг хамтран зохион байгууллаа.

Тус чуулга уулзалт нь Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор 210 гаруй иргэд /ХБИ, хүүхэд тэдний эцэг эх, асран хамгаалагч нар/ 19 сумын төлөөлөл болж багийн засаг дарга нар, нийгмийн ажилтан нар урилгар ирж оролцсон.

Тус чуулга уулзалтын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын баримт бичиг, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг бодит болгох төрийн үүрэг, амлалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримталж буй бодлого, хамт олонд түшиглэсэн сэргээн засах үйлчилгээ, архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй асуудал сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд нийгмийн ажлын 4-р курсийн оюутнууд чуулгад оролцогчдыг бүртгэх, мандат олгох, хүлээн авах, ХБИ-дэд туслах зэргээр зохион байгуулагчаар ажилласан болно. Мөн ХБ-ийн т

Мэдээ нэмсэн: Т.Чанцалдулам Уншсан:209