Нэвтрэх хэсэг Нэвтрэх

"Номын андууд клуб" нэгдэцгээе



"НОМЫН АНДУУД” КЛУБ

Илтгэх ур чадварт суралцах чиглэлээр сургуулийн хэмжээнд 3 дугуйлан  /МХУЗ-ын тэнхим, Боловсрол судлалын тэнхим, Ерөнхий эрдмийн тэнхим/ хичээллэж байсан бөгөөд дугуйланг удирддаг багш нар хамтран “Номын андууд” клубыг байгуулах /2014.02.22/  санаачилга гаргаснаар тус клубын үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.

Клубын үйл ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд :

1.     Зохион байгуулалтын  талаар :

o   Клубын  нэр, лого, урилга, талархал, гишүүнчлэл, facebook group , facebook хуудас нээх, ажиллуулах зэрэг ажлыг  хийж гүйцэтгэлээ.

2.     Лекц, уулзалт ярилцлага зохион байгуулах чиглэлээр :

o   Оюутныг номтой нөхөрлүүлэх, номын ач тусын талаар ойлгуулах, ном унших хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор “Номын тухай хөөрөлдөх нь” цуврал лекц ярилцлагыг 4 удаа амжилттай зохион явууллаа.

3.     Илтгэл, мэтгэлцээн, эсээ бичлэг уралдааныг удирдамжийн дагуу амжилттай зохион явуулав. 


Мэдээ нэмсэн: Б.Эрдэнэтуул Уншсан:1547