Нэвтрэх хэсэг Нэвтрэх

ОРОС ХЭЛНИЙ УЛСЫН XX ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨСӨН БАЙНА


ОРОС ХЭЛНИЙ УЛСЫН XX ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
МУБИС дээр БСШУЯ-ны шугамаар Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоотой хамтран зохион байгуулсан ЕБС-ийн 9, 12-р ангийн сурагчдын орос хэлний улсын олимпиадын 3-ын даваа 3-р сарын 4-6-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монголын орос хэл, уран зохиолын багш  нарын холбооны ерөнхийлөгч, ардын багш, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Галсан, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов,
тус төвийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал Т.В.Бронская, тус сургуулийн НХУС-ийн орос хэлний тэнхмийн эрхлэгч доктор, дэд профессор Ш.Цолмон, олимпиад зохион байгуулах хорооны гишүүд байлцав. Олимпиадад бүх аймаг, нийслэлийн бүх дүүргийн аварга 97 сурагч, 30 багш оролцлоо. Уламжлал ёсоор олимпиадыг 9, 12 ангийн энгийн ба гүнзгий, багш гэсэн 5 бүлгээр зохион байгуулав.

9-р ангийн энгийн бүлгээр:
1-р байрыг: Говьсүмбэр аймгийн 3-р сургуулийн сурагч Г.Сергей,
2-р байрыг Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Дамдиндоржийн Эрдэмтөгс,
3-р байрыг нийслэлийн 24-р сургуулийн сурагч Баярдалайн Түвшинзаяа,

Гүнзгийрүүлсэн бүлгээр:
1-р байрыг Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Гансүхийн Золзаяа,
2-р байрыг Орхон аймгийн 4-р сургуулийн сурагч Дэлгэрдалайн Хулан,
3-р байрыг Дархан-Уул аймгийн “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн сурагч Баяраагийн Дуламсүрэн нар эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд болжээ.

12-р ангийн энгийн бүлгээр:
1-р байрыг нийслэлийн 11-р сургуулийн  сурагч Мөнхөөгийн Чулуун-Эрдэнэ,
2-р байрыг мөн нийслэлийн ӨЗБЛАС-ийн сурагч Батбилэгийн Сийлэн,
3-р байрыг Баян-Өлгий аймгийн Базарбекийн Жасулан,

Гүнзгийрүүлсэн бүлгээр:

1-р байрыг Орхон аймгийн 4-р сургуулийн сурагч Баярхүүгийн Мөнхжаргал,
2-р байрыг нийслэлийн 21-р сургуулийн сурагч  Гансүхийн Үлэмж,
3-р байрыг мөн нийслэлийн “Радуга” сургуулийн Ганхуягийн Энхжин нар эзэлж алт, мөнгө, хүрэл медаль хүртэж мөнгөн шагналын эзэд боллоо. 
 

Медаль, мөнгөн шагналаас гадна өмнөх жилүүдийн нэгэн адилаар ОХУ-ын их дээд сургуульд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр 11 сурагчийг шагнав. Мөн оны Орос хэлний улсын аварга багш шалгар

Мэдээ нэмсэн: Ш.Цолмон Уншсан:724